
“Улаанбаатар марафон-2015” бүх нийтийн гүйлтийн тэмцээнд зургаан орны тамирчид оролцоно. Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэх иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилготой "Улаанбаатар марафон-2015" тэмцээн зургаадугаар сарын 6-нд болно.
Өнгөрсөн жил анх удаа тус марафоныг зохион байгуулж, 17 мянга орчим иргэдийг хамруулсан байна. Харин энэ жил оролцогчдын тоог 30 мянгад хүргэхээр зохион байгуулагчид ажиллаж байгаа юм. Одоогоор зургаан улсын тамирчин Улаанбаатар марафонд оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм. Нийслэлийн биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд ярьж байна.
Улаанбаатар Марафон тэмцээн мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр, харин сонирхогчдын дунд 10 км, 5 км, 1500 метр гэсэн гурван ангилалд болно.
“Улаанбаатар марафон-2015” бүх нийтийн гүйлтэд зургаан орны тамирчид оролцоно | ||
Үзсэн: 1292 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.