Шууд Chart

Фронтод бэлэг хүргэж явсан С.Цэгмид гуайд “Ахмад дайчин” цол ч олгоогүй гэнэ

2015-05-26 16:19:36

Дундговь аймгийн өндөр настан С.Цэгмид фронтод бэлгийн цуваа хүргэж байсан юм. Монголын ард түмний бэлгийн цувааг Оросын дайчдад хүргэхэд оролцож явсан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин Сүрэнхорын Цэгмид гуай эдүгээ 94 настай.

Тэрээр энэ сарын эхээр ОХУ-ын Буриад улсын Эрхүү хотод уригдан, Ялалтын 70 жилийн ойн баярт оролцсон юм. С.Цэгмид гуайг дагалдан орчуулагчаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Мөнхтөр яваад ирсэн гэнэ.

Фронтод бэлэг хүргэх үедээ Улсын сайн малчин, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой охин байсан С.Цэгмид гуай  одоог хүртэл “Ахмад дайчин” гэсэн цолгүй байгаа юм. 


Фронтод бэлэг хүргэж явсан С.Цэгмид гуайд “Ахмад дайчин” цол ч олгоогүй гэнэ  
Үзсэн: 737 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй