
Оросын дизайнер Таня загварын ертөнцөд нэгэн шинэ хувьсгал хийсэн байна. Тэрээр саяхан эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглээ болсон өндөр өсгийтийг намхан өсгийтэй болгох арга олсон байна. Нэг үгээр хэлбэл, гутлаа өсгийтэй болгох уу, эсвэл өсгийгүй болгож өмсөх үү гэдгийг эмэгтэйчүүд өөрсдөө шийдэх гэнэ. Ер нь хөл нь ядарсан үедээ өсгийгөө аваад цүнхэлчих боломжтой энэхүү гутлыг олон орос эмэгтэй туршиж, өмсөж үзэхийг хүсч байгаа аж.
Өсгийтэй эсвэл өсгийгүй | ||
Үзсэн: 3895 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.