Шууд Chart

Бурхан Халдун уулыг тахилаа

2015-05-27 14:13:13

Бурхан Халдун уулын Төрийн тахилга, тайлгын ёслол эхлээд байна. Таван жилд нэг удаа болдог уламжлалт Төрийн тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож буй бөгөөд тэрбээр морин цагт үг хэлсэн юм.

Энэ жилийн хувьд Бурхан Халдун уулын Төрийн тахилга, тайлгыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Тахилгад оролцох иргэд Бурхан Халдун хайрханы бараа нь харагдах газар буюу Хэрлэнгийн дээд цагаан арлын Алтан Үлдийн овоон дээр цуглаад байгаа юм. Энэ нь Бурхан Халдун уулнаас 40 орчим км-ийн наана оршдог газар бөгөөд тус газарт тусгай LED дэлгэц байрлуулан Бурхан Халдуны тахилгын үйл явцыг цугласан олонд зурагтаар шууд дамжуулан хүргэж байгаа юм.
 


Бурхан Халдун уулыг тахилаа  
Үзсэн: 1665 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2015-05-27 22:58
mash zuv

Бидэнтэй нэгдээрэй