Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургуульд бус харьяа сургуульд нь сургах боломж бүрдэнэ

2015-05-27 14:19:50

“Тэгш хамруулах боловсрол” багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт өнөөдөр эхэллээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургууль, цэцэрлэгт хамруулах шаардлагагүй, харьяа сургуульд нь суралцуулах боломж бүрдэхийг  зохион байгуулагчид хэлж байна.

АНУ-ын  Төрийн департаментын Боловсрол соёлын газраас зарласан төслийн уралдаанд МУБИС-ийн Багшийн сургуулийн багш шалгарч, энэхүү сургалтыг зохион байгуулах эрх авчээ. Сургалтад МУБИС-ийн 40 гаруй багш, төрийн бус байгууллага, эцэг, эхийн төлөөлөл хамрагдаж байна. Тэд хөгжлийн бэрхшээлтэй болон бусад хүүхдийг тэгш хамруулах сургах онол, арга зүйн мэдлэг мэдээлэлтэй болох юм. Энэ талаар МУБИС-ийн Багшийн сургуулийн багш, доктор Д.Одгэрэлийн ярианаас дэлгэрэнгүй сонсоно уу.
 


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай сургуульд бус харьяа сургуульд нь сургах боломж бүрдэнэ  
Үзсэн: 802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй