
Говь-Алтай аймгийн бөхийн "Хантайшир" дэвжээнийхэн өчигдөр урлаг, спортын цэнгүүнээ бөхийн өргөөнд зохион байгууллаа. Энэ үеэр тус аймгаас төрөн гарсан улс, аймаг, сумын цолтой болон залуу 128 бөх барилдсанаас Чандмань сумын уугуул, улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Цогт сумын харьяат, улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэн, Цээл сумын харьяат улсын начин Л.Гантулга, Халиун сумын харьяат аймгийн арслан Б.Отгонбаатар нар их шөвөгт шалгарчээ.
Мөн энэ үеэр "Хантайшир" дэвжээ бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийж тэргүүнээрээ "Алтай" констракшн компанийн захирал, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийг сонгожээ.
"Хантайшир" дэвжээний барилдаанд улсын гарьд Н.Ганбаатар түрүүллээ | ||
Үзсэн: 1829 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.