Шууд Chart

Вьетнам улс руу мах экспортлох тухай ярилцлаа

2015-05-29 12:36:05

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын мэргэжлийн хяналтын байгууллагын шинжээчид манай улсын мал нядлах, мах боловсруулах нийт 21 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тэд 10 хоногийн турш ажиллаж өнөөдөр Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзоригтой уулзаж нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тэдний ярьж байгаагаар манай үйлдвэрүүдийн 50 хувь нь Вьетнам улсын шаардлагыг хангаж байна. Тиймээс цаашид хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу мах нийлүүлэх боломжтой гэж үзжээ. Харин манай улсын зүгээс бог малын мах нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Хоёр улсын хооронд мах болон бусад бүтээгдэхүүний арилжаа хийхэд тээврийн асуудал хүндрэлтэй байдгийг талууд онцолж байсан юм.

Вьетнам улсын тухайд махны хэрэглээ өндөртэй орон. Тухайлбал, импортоор авдаг амьд малын мах нь жилд дунджаар 100 мянган тонн байдаг тухай тус улсаас ирсэн төлөөлөгчид хэлж байлаа. Энэ талаар Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзоригийн яриаг сонсъё.


Вьетнам улс руу мах экспортлох тухай ярилцлаа  
Үзсэн: 1009 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй