Шууд Chart

Шилдэг сурагчдыг шагналаа

2015-05-29 13:28:03

Олон улсын болон улс, хотын олимпиадад тэргүүлж, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа шалгарч Улаанбаатар хотынхоо нэр хүндийг алдаршуулсан 24 сурагчийг өнөөдөр шагнаж урамшууллаа. Нийслэлийн төрөлжсөн олимпиадыг жил бүр гурван үе шаттай зохион байгуулдаг. Сургууль, дүүргээсээ шалгарсан шилдэг сурагчид Улаанбаатар хотын төрөлжсөн олимпиадад оролцох эрхээ авдаг юм. 2014-2015 оны хичээлийн жилд нийслэлийн төрөлжсөн олимпиадад дүүргийн төрөлжсөн олимпиадаас шалгарсан нийт 68 сургуулийн 2800 гаруй сурагч 11 төрөлд оролцож, 372 сурагч улсын олимпиадад оролцох эрх авч,  алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Энэ талаар Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл ярилаа.

Шилдэг сурагчдыг шагналаа  
Үзсэн: 742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй