Шууд Chart

Үндэсний компаниудыг хүүхдэд ээлтэй болоход нь дэмжлэг үзүүлнэ

2015-05-29 16:26:43

Үндэсний компаниудыг хүүхдэд ээлтэй болоход нь дэмжлэг үзүүлэхээр МҮХАҮТ болон НҮБ-ын Хүүхдийн сан хамран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсэд хувийн хэвшлийнхний гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх нь чухал байгааг холбогдох талууд онцоллоо.

Санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага нийгмийн суурь үйлчилгээ болох боловсрол, эрүүл мэнд зэргийг хүүхэд бүрт хүртээмжтэй болгохын тулд ажиллаж хувь нэмрээ оруулах юм байна. Тэгвэл НҮБ-ын хүүхдийн сангаас энэ төрлийн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай юм. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.


Үндэсний компаниудыг хүүхдэд ээлтэй болоход нь дэмжлэг үзүүлнэ  
Үзсэн: 731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй