
Өнөөдөр зуны эхэн сарын шинийн 15. Энэ өдөр Бурхан багш мэндэлж мөн төгс гэгээрлийн хутгыг олж нирваан дүрийг үзүүлсэн гэдэг. Өлзий буянт энэ үйл явдлыг Гандантэгчинлэн хийд өдгөө 15 дахь жилдээ тэмдэглэж байна. Тус арга хэмжээгээр дараах зүйлийг онцолсон. Тодруулбал, хүн төрөлхтөн энэ зуунд техник технологийн хөгжлийг дагаад эд өлгийн хувьд үсрэнгүй амжилт гаргасан. Гэсэн хэдий ч дотоод сэтгэлийн хувьд уур хилэн, шунал тачаал, гуниг гутрал, стресс зэрэг таагүй байдлыг мэдэрсэн хэвээр байгааг лам багш нар хэллээ. Тиймээс бусдыг энэрч нигүүлсэн дотоод сэтгэлээ гэрэл гэгээ, амар амгалангаар дүүргэхийг нийт сүсэгтэн олонд уриаллаа.
Гандантэгчинлэн хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга С.Даваапүрэв ярьж байна.
Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна | ||
Үзсэн: 931 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.