
Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийнхэн ажил хаяснаас болж зарим чиглэлд явж байгаа хувийн автобусууд үнээ нэмж байна гэх гомдол гарч байна. Том хүн 700 төгрөгөөр явж байна гэж олон нийтийн цахим сүлжээгээр хотын оршин суугчид санал гомдлоо илэрхийлж байгаа юм. Тэгвэл нийслэлийн тээврийн газраас үнэ нэмэх талаар хийсэн гэрээ хэлцэл байхгүй. Хэрэв зөвшөөрөлгүйгээр нэмж иргэдэд үйлчилж байгаа бол торгуулийн арга хэмжээ авна гэж Нийслэлийн тээврийн газрын олон нийттэй харилцах ажилтан Б.Болд ярьж байна.
Тиймээс үнээ нэмж үйлчилж байгаа бол тухайн автобусан дээр бичсэн утасны дугаар руу залгаж, мэдээлэл өгөхийг иргэдэд санууллаа.
Зөвшөөрөлгүйгээр үнээ нэмж байгаа автобусуудыг нийтийн тээврийн газарт мэдэгдэхийг санууллаа | ||
Үзсэн: 1682 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.