Шууд Chart

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2492 айлын орон сууцыг ашиглалтад оруулна

2015-06-02 14:41:39

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлж байгаа зарим компаниудын хөрөнгө, санхүүгийн асуудлыг шийдвэрлэлээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 1, 2-р хорооны нутагт дэвсгэрт хийх инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын 1-р ээлжинд шаардлагатай 8 орчим тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ. Тус газарт “Стандарт Проперти” компани дахин төлөвлөлтийн ажлыг хийж байгаа юм. Мөн Сүхбаатар дүүргийн 15-р хороонд дахин төлөвлөлтийн ажил хэрэгжүүлж байгаа “Цэлмэг Ази” компанийн ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт орсон байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын холбогдох захирамжийг өөрчлөх шаардлагатай гэж Гэр хорооллын хөгжлийн газрын Дэд бүтцийн нэгжийн дарга Баярхүү хэллээ. Захирамжинд өөрчлөлт оруулснаар нэг тэрбум орчим төгрөгийн хэмнэлт хийх боломжтой юм байна.
 
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 24 байршилд, 75 хэсэгчилсэн талбайн 1547 га талбайд төсөл хэрэгжиж байна. Өнгөрсөн онд дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 560 айлын таван блок орон сууцны барилга болон 300 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолборын барилгыг ашиглалтад оруулсан юм. Одоогоор 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд энэ онд нийт 2492 айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2492 айлын орон сууцыг ашиглалтад оруулна   
Үзсэн: 749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй