Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн баруун өмнөд хэсгээр, маргааш нутгийн төв хэсгээр бороо орно.
2015 оны зургаадугаар сарын 2-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 18 хэм, 20 цагт 16 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 17 хэм дулаан, харьцангуй чийгшил 17 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны зургаадугаар сарын 02-ны 21 цагаас зургаадугаар сарын 03-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, Увс, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газрааар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө хойш эргэж секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газрааар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 8-13 хэм, өдөртөө Дундговийн нутгаар өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.
2015 оны зургаадугаар сарын 4-нөөс зургаадугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 4-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгаар, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 4-нд зарим газраар, 5-6-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
| Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан | ||
| Үзсэн: 1060 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.