Шууд Chart

Улаанчулуутын хүүхдүүдэд бэлэг тараалаа

2015-06-03 10:05:11

Монголын Залуучуудын Холбооны харьяа УБТЗ-н Улаанбаатар Татах Хэсгийн залуучуудын зөвлөлийн 2015.05.04-ны өдрийн тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр ОУ-н хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-ний өдөрт зориулан  Улаанбаатар Татах хэсгийн нийт ажилтан, албан хаагчдыг хамруулсан “Та хандивла, Бид түгээе” уриан дор сайн үйлсийн аяныг зарлалаа.

Аяны үйл ажиллагаа тавдугаар сарын 17-н д албан ёсоор хандивийн хайрцаг байрлан эхэлсэн бөгөөд тус аяны хүрээнд  хүүхдийн тоглоом, ном сурах бичиг, мөнгөн сан бүрдүүлсэн  нийт 560-н ширхэг тоглоом эд материал хувцас цугласнаас 110-н төрлийн сурах бичиг, 400-н ширхэг тоглоом цугларч , хандивийн хайрцагт 320.000 төгрөг , Улаанбаатар Татах Хэсгээс нийт 1.5 сая орчим төгрөгийн тусламжыг цуглуулж  Харилцааны хөгжил төрийн бус байгууллагатай хамтран Улаан Чулуутын хогын цэг орчмоор амьдардаг 500 гаруй  хүүхдүүдэд бэлэг тарааж баярлууллаа.

Нийт цугласан ном ,сурах бичиг, тоглоомыг МУГЖ И.Одончимэгийн санаачилгаар Мобиком корпораци ивээн тэтгэж Улаан чулуутын хогын цэг дээр бариулсан хүүхдийн сургалтын төвд хандивлалаа. Тус үйл ажиллагаанд УБ Татах хэсгийн Залуучуудын зөвлөлийн 28-н тэргүүлэгч гишүүд, Тв-1 телевиз, Харилцааны хөгжил төрийн бус байгууллага болон  хувь хүмүүс хамтран ажиллаж тус аяныг амжилттай өрнүүлэн дуусгалаа.


Улаанчулуутын хүүхдүүдэд бэлэг тараалаа  
Үзсэн: 1391 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй