
Монгол улсын ерөнхий сайдын тэргүүлдэг “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийн өргөтгөсөн хуралдаан төрийн ордонд болж байна. Хуралдаанд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 43 гишүүдээс гадна, аймаг, нийслэлийн засаг дарга нар оролцож хүүхдийн хөгжил хамгааллын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиглэл, мөн “2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд хамгааллын бодлогын баримт бичиг”-ийг батлах юм.
Мөн чуулганаас "Манай улс ирэх таван жилд хүүхдийн хүртэх эрхэд суурилсан, мөн нийгмийн суурь үйлчилгээг дэмжсэн хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлэхэд зорьж" ажиллахыг онцоллоо.
Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр дорвитой үйл ажиллагаа явуулах гэхээр эрх зүйн орчин байдаггүйг салбарын мэргэжилтэнүүд хэлж байлаа. Энэ үеэр Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Эрдэнэ ярьж байна.
"Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийн чуулган болж байна | ||
Үзсэн: 1153 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.