Шууд Chart

Байцаагчид Ёс зүйн дүрмээ мөрдөж ажиллана

2015-06-04 16:45:52

Улсын байцаагчийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар батлан системийн хэмжээнд мөрдөж эхэллээ. 

Улсын байцаагч нь ёс зүйг дээдлэн манлайлагч, хууль дээдлэн хэрэгжүүлэгч байх, шударга ёсыг сахиж хариуцлага хүлээх, ил тод, хараат бус байж тэгш байдлыг хангах, олон нийтэд үйлчилж хүртээмжтэй байх гэсэн зарчмыг ажилдаа баримтлах юм.

Ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрэмд зааснаар улсын байцаагч нь танил тал, найз нөхөд, гэр бүл, төрөл садангийн хүмүүс ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг цээрлэнэ.

Мөн шалгуулагч талтай үгсэн хуйвалдах, ая тал засах, зөрчил, түүний шалтгаан, нөхцөл, нотлох баримтыг нуун дарагдуулах, дутагдлыг хаацайлах, баримтаар нотлогдоогүй байхад ашиг хонжоо олох, хувийн өш хонзон авах зорилгоор шалгуулагчийг буруутгах, дарамт шахалт үзүүлэх, бусдад давуу байдал олгох, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт гаргах зэргийг хориглолоо.

Мөн дүрэмд улсын байцаагчийн эрхэмлэн дээдлэх зүйлсийн хүрээнд дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг нарийвчлан гаргасан бөгөөд зөрчсөн тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу ногдуулах шийтгэлийг ч тусгаж өгсөн байна.
 


Байцаагчид Ёс зүйн дүрмээ мөрдөж ажиллана  
Үзсэн: 840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй