
2012 оноос эхлэн гарч байгаа Коронавируст халдвар /MERS-CoV/ одоогоор Ойрхи Дорнодын 12, Европ тивийн 9, Ази тивийн 4 улсад бүртгэгдэж 1148 хүн өвчлөн 431 хүн нас бараад байна. Манай иргэд олноор зорчдог БНСУ-д 25 хүн өвчилж хоёр хүн нас барсан бол БНХАУ-д нэг хүн өвчний халдвар авсан нь тодорхой боллоо.
Халдвар хил дамжин орж ирэх эрсдэл байгаа учир урьдчилан сэргийлэхийн тулд доорхи зүйлсэд анхаарахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зөвлөж байна.
- Онцын шаардлагагүй бол өвчлөл бүртгэгдсэн улсад зорчихгүй байх
- Амьд мал, амьтны захаар явахгүй байх
- Гараа тогтмол савандаж угаах
- Түүхий сүү, хагас боловсруулсан хүнс хэрэглэхгүй байх, амин дэм, илчлэг сайтай хоол унд хэрэглэх
- Ханиаж, найтаах үедээ ам, хамраа таглах, хэрэглэсэн алчуур, цаасаа хогийн саванд хаях
- Нус, шүлс, цэрээ ил задгай хаяхгүй байх
- Эмнэлэг болон олон нийтийн газраар явахдаа амны хаалт хэрэглэх
- Ханиах, халуурах, амьсгалахад төвөгтэй болох шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй юм.
Өвчний тухай мэдээлэл, зөвлөмжийг МХЕГ-ын www.inspection.gov.mn, ХӨСҮТ-ийн www.nccd.gov.mn цахим хаяг, Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төвийн фэйсбүүк хуудас болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын http://apps.who.int/ihr/eventinformation/event/2015-e000126 цахим хуудаснаас өдөр бүр авах боломжтой.
Коронавирусийн халдвараас сэргийлэх боломжтой | ||
Үзсэн: 1024 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.