Сингапур улсад болж буй сурагчдын Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өчигдөр дүнгээ гаргалаа. Тэмцээнд 19 орны 250 гаруй шатарчин зургаан насны 12 ангилалд оролцож байгаагаас блицийн төрөлд манай улс гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ.
Тодруулбал, долоо хүртэлх насны хөвгүүдийн ангилалд А.Очир-Эрдэнэ алт, 10-11 насны хөвгүүдийн ангилалд Ц.Тэнгис алт, мөн насны охидын ангилалд Г.Маралгуа мөнгө, Э.Удвал хүрэл, 14-15 насны хөвгүүдийн ангилалд Б.Гарьдмагнай алт, 16-17 насны ангилалд Э.Болдоо хүрэл, мөн насны охидын ангилалд О.Жаргалмаа хүрэл медаль хүртлээ.
| Шатрын сурагчдын Азийн аваргаас долоон медаль хүртлээ | ||
| Үзсэн: 647 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.