Шууд Chart

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар иргэдэд ажлаа танилцууллаа

2015-06-08 17:16:30

Монгол Улсын Засгийн газар “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа”-ны хөтөлбөр баталсан юм. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар 2011 онд баталсан хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлаа иргэдэд танилцууллаа. “Нээлттэй хаалга”-ны өдөр зохион байгуулж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ.

Тус байгууллагын хамт олон иргэдтэй хамт явган аялж, цагдаа гэдэг бол зөвхөн хууль, хүчний байгууллага бус хуулийн хүрээнд иргэдэд үйлчилдэг үйлчилгээний байгууллага юм гэдгийг тайлбарлан таниулсан байна. Мөн ахмадуудад хэрэгтэй хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгчээ. Аймгийн хэмжээнд 210 хөршийн холбоо байгуулж, хулгайн гэмт хэрэг, гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах чиглэлээр иргэдтэй хамтран ажилладаг болсон байна. Энэ талаар Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, хошууч К.Жанболатаас тодрууллаа.


Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар иргэдэд ажлаа танилцууллаа  
Үзсэн: 731 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй