Шууд Chart

Монголын Залуучуудын Холбоо корпораци толгойлох залуусыг шалгаруулж авна

2015-06-09 10:02:45

Монголын Залуучуудын Холбоо нь 12 жил завсарласан V Их хурлаа өнгөрсөн гуравдугаар сарын 28–ны өдөр хуралдуулж үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулж, хэтийн зорилтоо дэвшүүлсэн. Тус хуралдаанаар монгол залуу хүн бүрийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс тус холбоо дэргэдээ корпораци байгуулахаар болсон юм. Тодруулбал, Залуучуудын Эрүүл мэндийн корпораци,Залуучуудын Хөдөө аж ахуйн корпораци, Залуучуудын орон сууцны корпораци, Залуучуудын Боловсролын корпораци, Залуучуудын Аялал жуулчлалын корпораци, Залуучуудын Уул уурхайн корпораци, Залуучуудын Аялал жуучлал хөгжлийн төвийн корпорацийг байгуулж ажиллахаар тогтсон. Иймд дээрх долоон корпораци дээр гүйцэтгэх захирлын нээлттэй сонгон шалгаруулалт явагдаж байгаа юм байна. Хэрэв та мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, Англи хэлний өндөр боловсролтой, Удирдан зохион байгуулах чадвартай, Олон нийтийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол МЗХ-ны санал болгож буй энэхүү ажилд өөрийгөө сориод үзээрэй.

 


Монголын Залуучуудын Холбоо корпораци толгойлох залуусыг шалгаруулж авна  
Үзсэн: 1241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй