Бaруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь нутгийн хойд хагаст 11-16 хэм, өмнөд хагаст 15-20 хэм дулаан буюу Увсын ихэнх нутаг, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 хэмээр дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм дулаан, хөрсний гадарга дээр 0-3 хэм хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 14-19 хэм дулаан байна. Гуравдугаар арав хоногийн эхээр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Энэ сард орох хур борооны хэмжээ нь Увс, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хагаст, дунд үе болон сүүлчээр зарим газраар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар, дунд үеэр нь зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Дээрх бороо орох үеүдэд салхи зарим газраар түр зуур 12-14 м/с, зарим үед дуу цахилгааны өмнө 18-20 м/с хүрч ширүүснэ.
Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 14-19 хэм дулаан байх бөгөөд Хөвсгөлийн нутаг, Архангай, Булганы баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас 1.0 хэмээр дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсний гадарга дээр 1-3 хэм хүрч цочир хүйтэрнэ, өдөртөө 14-19 хэм дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр Орхон-Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм хүрч хална. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байх төлөвтэй.
Энэ сард орох хур борооны хэмжээ нь Хөвсгөлийн баруун, Архангайн баруун хойд болон зүүн өмнөд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар, сүүлийн хагаст ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үе болон сүүлчээр зарим газраар бороо, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр ихэнх нутгаар,дунд үеэр нь зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бороо орох үеэр салхи зарим газраар түр зуур 12-14 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 16-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.
Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь 14-19 хэм дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Бусад хугацаанд Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байх ба ялангуяа гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм хүрч халах төлөвтэй.
Энэ сард орох хур борооны хэмжээ нь Сүхбаатар, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн зүүн хэсгээр, дунд үе ба сүүлчээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Дээрх бороо орох үеүдэд салхи зарим газраар түр зуур ширүүснэ, ялангуяа нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр борооны өмнө түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.
Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 18-23 хэм дулаан байх бөгөөд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, эцсээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг сэрүүсч шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. Бусад хугацаанд бүх нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байх ба ялангуяа хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр өдөртөө 30-35 хэм хүрч халах төлөвтэй.
Энэ сард орох хур борооны хэмжээ нь Өмнөговийн баруун болон зүүн хил орчмын нутаг, Дундговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар бороо орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бороо хур орох үеүдэд салхи ихэнх нутгаар түр зуур ширүүсч зарим үед түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсч болзошгүй.
| Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв | ||
| Үзсэн: 1034 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.