
Манай улсын нийт газар нутгийн 80 хувь нь бэлчээрт хамаардаг. Гэвч нийт бэлчээрийн 60 гаруй хувь ямар нэгэн байдлаар доройтсон гэсэн судалгааг Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийнхөн хийжээ. Тэгвэл өнөөдөр “Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадамжийг бэхжүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна. Хуралд Америк, Канад, Их Британи, Энэтхэг зэрэг орны судлаачид оролцож, манай орны бэлчээрийн нөхцөл байдлыг хэрхэн сэргээх талаар өөрсдийн санал дүгнэлтээ хүргэж байна. Бэлчээрийн доройтолд байгалийн хүчин зүйлээс илүүтэй, хүний хүчин зүйл маш их нөлөөлж байгааг судлаачид хэлж байгаа юм. Тиймээс бэлчээрийг зөв ашиглаж, нөхөн сэргээх боломж байгааг энэ үеэр онцолж байв.
Манай улсын бэлчээрийн 60 гаруй хувь нь доройтжээ | ||
Үзсэн: 776 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.