
Шинэчлэлийн Засгийн газраас “Шинэ сум” төслийг хэрэгжүүлж эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт нийгмийн дэд бүтцийг сайжруулахаар хэд хэдэн суманд хөрөнгө оруулалт хийсэн. Үүний нэг нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум. Тус суманд нийт 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Гэтэл тус "Шинэ сум" төслийн барилгын ажил удааширч байгаа ажээ. Энэ талаар тодруулахад, өнгөрсөн онд ашиглалтад орох ёстой “Шинэ сум” төслийн барилгын ажил удаж байгаа нь барилгын компанийн хариуцлагагүй байдалтай холбоотой хэмээн тус аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар ярилаа.
"Шинэ сум" төслийн барилгын ажил удаашралтай байна | ||
Үзсэн: 967 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.