
Хэнтий аймагт хоногт 100 тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадалтай гурил, тэжээлийн үйлдвэр барихаар шав тавилаа. Тус үйлдвэрийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгонд газар тариалан эрхэлдэг “Энсада Холдинг” компани барих юм байна. Гурилын үйлдвэр ашиглалтад орсноор Хэнтий аймаг болон зүүн бүсийн аймгуудыг эх орны гурилаар хангах боломж бүрдэнэ гэж “Энсада Холдинг” компанийн ерөнхий захирал Ө.Болдсайхан хэллээ.
Хэнтий аймагт 100 тоннын хүчин чадалтай үйлдвэрийн шав тавигдав | ||
Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.