Шууд Chart

Оюутнууд долоодугаар сарын нэгнийг хүртэл нийтийн тээврээр үнэгүй зорчино

2015-06-09 14:17:42

Оюутнуудыг нийтийн тээврээр үнэгүй зорчиход зориулан энэ жил 20 гаруй тэрбум төгрөгийн нөхөн олговрыг автобус компаниудад олгосон байна. Тиймээс оюутнууд хичээл амарсан ч гэсэн долоодугаар сарын 1-нийг хүртэл нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхтэй ажээ.

Мөн ирэх хичээлийн жилд 113  мянган оюутанд нийтийн тээврээр үнэгүй зорчих смарт карт тараахаар төлөвлөсөн байна. Энэ картны захиалгыг өнгөрсөн сард авч дууссан бөгөөд одоо хэвлэх ажил явагдаж байгааг Монголын Оюутны Холбооны Хэвлэл, мэдээллийн хэлтсийн дарга А.Азжаргал онцоллоо.


Оюутнууд долоодугаар сарын нэгнийг хүртэл нийтийн тээврээр үнэгүй зорчино  
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй