
- Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын шинэ маршрут нээжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд-Замын-Үүд-Эрээн гэсэн маршрутаар иргэдэд үйлчилж эхэллээ. Ингэснээр Эрээн рүү заавал галт тэргээр үйлчлүүлж 2-3 хоног зарцуулах шаардлагагүй болж байгаа ажээ. Авто тээврийн үндэсний төвөөс дээрх чиглэлүүдэд гурван компанийн 30 автобусыг явуулж байна.
- Орон нутаг, хот хоорондын зорчигч тээврийн тасалбар захиалгыг онлайнаар авдаг боллоо. Иргэдийн цаг, завыг хэмнэж, тэдэнд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг ойртуулах зорилгоор дээрх ажлыг эхлүүлсэн байна. Тасалбар захиалахыг хүссэн иргэд www.teever.gov.mn цахим хуудсанд хандах боломжтой юм.
- Хүнд даацын авто машиныг даац хэтрүүлсэн үгүйг нь шууд хараад тогтоох боломж байдаггүйг Замын цагдаагийн алба хаагчид хэлж байна. Тиймээс үүнийг нэн даруй анхааралдаа авч шийдвэрлэх хэрэгтэй хэмээн тэд үзэж байгаа юм.
- Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Зуслангийн чиглэлд гал түймэр, үер усны нөхцөл байдал үүсэхэд цаг алдалгүй шуурхай хүрч үйлчлэхээр болжээ. Тодруулбал, Онцгой байдлын Хэлтсийн Аврах, гал унтраах 18-р ангийг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Зуслангийн чиглэлд энэ сарын 15-наас ирэх наймдугаар сарын 31-нийг хүртэл ажиллуулах юм.
Товчхон мэдээ /2015.06.09/ | ||
Үзсэн: 689 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.