
Зах, худалдааны төвүүд, машин угаалгын газрууд, бараа бүтээгдэхүүн ил задгай зарах цэгүүд, төвлөрсөн хогийн цэгүүдэд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд байсаар байна. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийн судалгаа мэдээллийн үндэсний төвөөс "Хүүхэд бол бидний ирээдүй" өдөрлөг зохион байгуулж, тоглож эрдэм сурах насандаа элдэв хүнд хөдөлмөрт нухлуулж байгаа хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сургалт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, томоохон байгууллагуудтай танилцуулж байна.
Мөн өдөрлөгийн хүрээнд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийг лааны тосон музей, Үндэсний түүхийн музей, Богд хааны музей үзүүлж, Хүүхэд, залуучуудын үндэсний соёл амралтын хүрээлэнд зочлуулж байгаа юм.
Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн хувьд дийлэнх нь аав, ээж нь ажил хөдөлмөр хийдэггүй, өөрсдөө сургууль завсардсан байдаг талаар мэргэжлийн хүмүүс ярьж байна. Энэ талаар Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа мэдээллийн үндэсний төвийн газрын дарга Ч.Энхбаатар ярилаа.
Н.Энхбаатар: Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр буурахгүй байна | ||
Үзсэн: 767 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.