Шууд Chart

Шингэрүүлсэн шатдаг хий ашиглах эрхтэй байгууллагуудад албан даалгавар хүргүүлэв

2015-06-10 17:04:01

Шингэрүүлсэн шатдаг хий, хийн тоног төхөөрөмж импортлох, хадгалах, тээвэрлэх, түгээх, ашиглах эрхтэй аж ахуйн нэгж, иргэдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Ш.Раднаасэд Албан даалгавар хүргүүллээ.

Энэ нь шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн зураг төсөл, угсралт, ашиглалт шаардлага хангаагүйн улмаас тэсэрч дэлбэрэх зэргээр хүний амь нас, эрүүл мэнд хохирох  эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Мэргэжлийн хяналтын байгууллага өнгөрсөн онд аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийхэд 8 нь бага, 35 нь дунд, 57 хувь нь их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Мөн хэрэглэгчдийн хийн баллоны 38 хувь нь шаардлага хангаагүй дүнтэй гарчээ. Сүүлийн гурван жилд Дархан хотын орон сууцны барилга, Хархорин захын цайны газар зэрэгт гарсан 11 галын улмаас  8 хүн түлэгдэж гэмтсэн байна.

Өнөөдрийн байдлаар шингэрүүлсэн шатдаг хий импортлох, хадгалах, түгээх 25 аж ахуйн нэгж, байгууллага 26 станц, борлуулах 56 цэгээр 45 мянга гаруй хэрэглэгчийг хангаж байна.


Шингэрүүлсэн шатдаг хий ашиглах эрхтэй байгууллагуудад албан даалгавар хүргүүлэв  
Үзсэн: 2068 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй