
Сүүлийн үед хүнсний зах, дэлгүүрүүд килограммаар савласан бууз, баншийг ихээр борлуулах болсон. Иргэд ч мөн худалдан авч хүнсэндээ хэрэглэх нь нэмэгдэж байна. Хэдийгээр килограммын бууз, банш ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнэ хямд ч эрсдэл дагуулж байгааг мэргэжлийнхэн хэллээ. Тодруулбал, ихэвчлэн ямар мах, гурилаар хэн, хаана хийсэн нь тодорхойгүй байдаг. Тиймээс иргэд үүнд анхаарал болгоомжтой хандаж эрүүл мэндээ хамгаалахыг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Худалдаа, Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Л.Гэрэлмаа санууллаа.
Задгай бууз, банш эрсдэл дагуулж буйг анхааруулав | ||
Үзсэн: 3643 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.