
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор "Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд өнгөрсөн оны долоодугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын телевизийн өргөн нэвтрүүлэг тоон системд бүрэн шилжсэн. Гэхдээ Мэдээллийн Технологи, Шуудан харилцаа холбооны газрын даргын тушаалаар "Монгол Улсын аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг зогсоох хуваарь"-ийн дагуу Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол сумдад энэ оны есдүгээр сарын 5-нд, Дархан, Орхон сумдад аравдугаар сарын 5-нд аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг зогсоох юм байна.
Аналоги телевизийн өргөн нэвтрүүлгийг зогсоосноор тухайн сум, сууринд энгийн антен ашиглан 6 суваг, тухайлбал МҮОНТ, UBS, MN-25, ETV, TV9, “Боловсрол” сувгийг хүлээн авч үздэг байгаа иргэд зориулалтын тоон телевизор худалдан авах, эсвэл хуучин телевизортоо тусгай төхөөрөмж залгаж, дээрх сувгуудыг үргэлжлүүлэн хүлээн авах боломжтой болох юм байна.
Дархан-Уул аймгийн зарим сумдын аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг зогсооно | ||
Үзсэн: 720 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.