Шууд Chart

Дархан хотын бохир усны менежментийг Хөгжлийн банктай хамтран сайжруулна

2015-06-12 14:53:36

“Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. 20 сая америк долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл хэрэгжсэнээр  Орхон-Сэлэнгийн сав, Хараа голын эрэг дагуух нутгийн иргэд болон Дархан-Уул аймгийн төвд тав тухтай амьдрах орчин бүрдэх юм. Цаашлаад энэ бүс нутаг нь металлургийн цогцолбор, барилгын материалын болон хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, газрын тос боловсруулах үйлдвэр, эрчимжсэн ХАА, тээвэр ложистик, шинжлэх ухаан, боловсрол гээд бүхий л салбарын төвийн бүсийн тулгуур төв болон хөгжих нөхцөл бүрдэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Тус аймгийн “Төв цэвэрлэх байгууламж”-д шинэчлэл хийснээр хэрэглээний бохир усыг стандартын шаардлагад нийцүүлж цэвэрлэх, бүтээмж өндөртэй, эрчим хүчний хэмнэлтэй шинэ технологийн тоног төхөөрөмж бүхий цэвэрлэх байгууламжтай болох аж.
 


Дархан хотын бохир усны менежментийг Хөгжлийн банктай хамтран сайжруулна  
Үзсэн: 755 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй