Шууд Chart

“Дархад үүлдрийн хонь” бие даасан үүлдрээр баталгаажууллаа

2015-06-12 14:58:23

Монгол Улсын Хүнс, ХАА-н сайдын зөвлөлийн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагааннуур суманд үржүүлж буй бүдүүн ноостой, мах өөх, ноосны чиглэлийн хонийг “Дархад үүлдрийн хонь” хэмээн нэрлэн бие даасан үүлдрээр баталгаажуулсан байна. Дархад үүлдрийн хонины үржлийн ажлыг удирдан зохион байгуулсан ахмад мал зүйч, ХААИС-ийн доктор Б.Чутнай, Монгол Улсын зөвлөх мал зүйч Д.Доржсэмбээ, Хөвсгөл аймгийн Хүнс, ХАА-н газрын мал үржлийн албаны дарга, мал зүйч Г.Гантулга нарыг шинэ үүлдрийн зохион бүтээгчээр баталжээ.
 


“Дархад үүлдрийн хонь” бие даасан үүлдрээр баталгаажууллаа  
Үзсэн: 1252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй