Шууд Chart

Хөвсгөл аймгийн Нүүрстэйн орд 15-25 сая тоннын нөөцтэй

2015-06-12 15:01:33

Хөвсгөл аймгийн төвийн ойролцоох Нүүрстэйн ордод Австралийн  “Спайр майнинг” компани хайгуул судалгаа хийж, сайн чанарын 15-25 сая тоннын нөөцтэй орд болохыг тогтоожээ. Тухайн ордод 2О19 оноос эхлэн олборлолт хийж, ОХУ, БНХАУ-д гаргахаар урьдчилсан тооцоолсон байна. “Спайр майнинг” компани Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын коксжих нүүрсний ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг юм. Тус компани Эрдэнэт-Мөрөнгийн хооронд төмөр зам тавих ажлыг 3 жилд багтаан гүйцэтгэж, олборлосон нүүрсээ авто болон төмөр замаар тээвэрлэхээр төлөвлөж байна.
 


Хөвсгөл аймгийн Нүүрстэйн орд 15-25 сая тоннын нөөцтэй  
Үзсэн: 1252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.55.184.xxx [202.55.184.xxx] 2015-06-12 15:55
Boloicheee

Бидэнтэй нэгдээрэй