Шууд Chart

Залуучуудын Эрх Чөлөөний байнгын хорооны даргаар Н.Батсүмбэрэл сонгогдлоо

2015-06-16 09:28:05

Монголын Залуучуудын холбоо нь Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хурлаар залуучуудын өмнө хамгийн их тулгамдаж буй асуудал руу чиглэн ажиллах 16 байнгын хороог байгуулж ажиллахаар тогтоол баталсан юм.  Тэгвэл уг тогтоолын дагуу байнгын хороодын байгуулах анхдугаар хурлыг 2015 оны зургаадугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд хуралдуулж эхлээд байгаа юм. Байнгын хорооны хурал анхдугаар хурлаараа уг хорооны дарга болон тэргүүлэгч гишүүдээ сонгож цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго чиглэлээ тодорхойлж байна.

Өнгөрсөн удаад Хөдөлмөр эрхлэлтийн Байнгын хороо, Эрүүл мэндийн байнгын хорооны хурал амжилттай болж дарга тэргүүлэгчдээ сонгож Хөдөлмөр эрхлэлтийн Байнгын хорооны даргаар Шинжлэх ухааны академийн Үйлдвэрчний эвлэлийн дарга П.Баяр, Эрүүл мэндийн байнгын хорооны даргаар Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Амарсанаа, Залуучуудын Бизнесийн Байнгын хорооны хурал болж Нийслэлийн Худалдан авах Ажиллагааны газрын Цахим Худалдан Авалт, олон нийттэй харилцах Хэлтсийн дарга Ц.Өлзийхишиг  нар сонгогдсон юм. Тэгвэл саяхан хурлаа хийсэн  Залуучуудын Эрх Чөлөөний байнгын хороон даргаар Н.Батсүмбэрэл сонгогдсон байна.


Залуучуудын Эрх Чөлөөний байнгын хорооны даргаар Н.Батсүмбэрэл сонгогдлоо  
Үзсэн: 1055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй