Шууд Chart

Ерөнхийлөгч Обама Конгресст Сирид цохилт өгөх хүсэлт тавьлаа

2013-09-01 10:32:38

Сирийн нутаг дэвсгэрт химийн зэвсэг ашигласан байж болох бүсд ажилласан НҮБ-ын баг тухайн бүс нутгаас шинжилгээ хийх дээж авч өчигдөр өглөө тус улсыг орхин гарчээ. Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч Обама хэвлэлийн бага хурал зарласан байна. Тэрээр  тус хурал дээр энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг ашиглаж, мянга гаруй хүний аминд хүрсэн гэх Сирийн дэглэмжийн эсрэг цэргийн цохилт өгөх шаардлагатай байгааг онцолсон юм. Тэрээр тус улсад цэргийн ажиллагааг эхлүүлэхийн тулд Конгрессоос зөвшөөрөл авах шаардлагатайг хэлээд, "Өнөөдөр Америкчууд нэг санаа зоригийн дор нэгдэж чаддаг гэдгийг АНУ-Конгресс дэлхий нийтэд харуулах цаг болжээ..." хэмээн мэдэгдлээ. Одоогоор  НҮБ-ын шинжээчид химийн зэвсгийн ул мөр, нотлох баримт, үүний дотор химийн зэвсэг авч ирсэн тухай Английн болон АНУ-ын тагнуулын албад мэдээлж байгаа бөгөөд өнөөдөр АНУ-ын Конгрессоос зөвшөөрөл олговол Ерөнхийлөгчид Обама Сири улсад цэргийн цохилт өгөх  улам ч тодорхой боллоо. Залуурт пуужингаар өвч зэвсэглэсэн АНУ-ын тэнгисийн цэргийн томоохон хөлгүүд Сирийн эргийн дагуу  байрлалаа эзэлж, одоо гагцхүү Ерөнхийлөгчийн тушаалыг хүлээж байгаа тухай АНУ-ын Батлан Хамгаалахын Сайд өнгөрсөн Пүрэв гарагт мэдэгдсэн юм.

 

 

Нийтэлсэн: М.Тодбэх

Ерөнхийлөгч Обама Конгресст Сирид цохилт өгөх хүсэлт тавьлаа  
Үзсэн: 2074 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй