
Иргэдийг аялал, зугаалга, амралтаар явахдаа анхны тусламжийн багаж хэрэгсэл авч явахыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зөвлөж байна. Зуны улиралд иргэд амарч зугаалах үедээ түлэгдэх, бэртэж гэмтэх, живэх зэрэг тохиолдол цөөнгүй гардаг. Гэтэл тухайн үед анхны тусламжийн багаж хэрэгсэл байхгүйгээс иргэд ихэвчлэн дур мэдэн бие биендээ буруу эмчилгээ хийдэг. Үүнээс болж эмнэлгийн тусламж авах хүртэл тухайн хүний шарх сорвинд бохир орох зэргээр амь насанд нь аюул учрах хэмжээнд хүрдэг гэдгийг анхааруулж байна. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Секторын эрхлэгч Ж.Энхзулын яриаг сонсъё.
Аялал, зугаалгаар явахдаа анхны тусламжийн багаж хэрэгсэл авч явахыг зөвлөв | ||
Үзсэн: 2279 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.