Малчид, ард иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад өдөртөө нутгийн төв хэсгээр халж, хураашилт ихэснэ.
2015 оны зургаадугаар сарын 16-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос 6-11 м/с. 17 цагт 24 хэм, 20 цагт 22 хэм дулаан байна.
15 цагт Улаанбаатарт: 25 хэм дулаан, харьцангуй чийгшил 22 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2015 оны зургаадугаар сарын 16-ны 21 цагаас зургаадугаар сарын 17-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 хэм, Орхон-Сэлэнгийн сав газраар 28-33 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 9-14 хэм, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө бүх нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.
2015 оны зургаадугаар сарын 18-наас зургаадугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 18-нд баруун зүгийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 19-21-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
| Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан | ||
| Үзсэн: 1127 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.