Шууд Chart

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тундас оруулах шаардлагатай байна

2015-06-18 10:54:42

Газар тариалангийн бүс нутагт үүлэнд зориудаар нөлөөлж хур тундас оруулахгүй бол ургацад сөрөг нөлөөтэйг мэргэжилтнүүд хэллээ. Тодруулбал, тариалсан буудайн чийгэнд хамгийн эмзэг үе болох бутлалтын үе нь зургаадугаар сарын 15-25-ны хооронд  үргэлжилдэг байна. Энэ үед чийг дутагдсан тохиолдолд чанартай, арвин ургац хураах боломжгүй байдал үүсдэг.

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад энэ сарын 22-ныг хүртэл тариалангийн үндсэн бүс нутгуудад хур тунадас багатай, хэт их халах  магадлалтай байна.

Тиймээс үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг энэ долоо хоногт шуурхай авч хэрэгжүүлэн, пуужингийн нөөцийг тариалангийн бүс нутагт төвлөрүүлэн ашиглах, улмаар нэмж 500 ширхэгийг худалдан авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай гэж салбарын яамнаас үзэж байгаа юм.  Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүгээс тодрууллаа.


Үүлэнд зориудаар нөлөөлж хур тундас оруулах шаардлагатай байна  
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй