
Улаанбаатар Дархан чиглэлийн улсын чанартай авто замын 52-оос 161 хүртэлх км-т хамгийн их осол гардаг цэгүүдийг Мэргэжлийн хяналтын байгууллага тогтоожээ.
Тухайлбал, Дарханы чиглэлийн 52 дахь км-т 2013 онд зам, тээврийн 30 осол гарч, замын уруудах хэсэгт хурд хэтрүүлэх, халтиргаа гулгаатай үед осол гарах магадлал өндөр байдаг байна. Иймээс замын тухайн хэсгүүдэд хурдны хязгаарлалт заасан тэмдгүүдийг байрлуулах, эвдрэл, хагарлыг засч эгнээг өргөтгөх шаардлагатай байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын осол их гардаг цэгүүдийг тогтоожээ | ||
Үзсэн: 595 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.