
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Баян-Өлгий аймагт гэр бүлийн хүчирхийлэл хоёр дахин буурчээ. Энэ удаа баруун таван аймгийн цагдаагийн газар, хүүхдийн байгууллагууд хамтран Баян-Өлгий аймагт “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сургалт-зөвөлгөөн” зохион байгууллаа. Зөвлөгөөнд хууль хяналтын байгууллагууд, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Хүний эрхийн байгууллага, Хүүхэд хөгжлийн төв, зэрэг байгууллагын ажилтнууд оролцсон юм. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар Гэр бүлийн хүчирхийллийн хэргийг бүртгэж, шалгадаг нэгдсэн бүртгэлийн сантай болжээ. Хэсгийн цагдаа нар хүчирхийлэлд өртдөг иргэн, айл өрхийн гишүүдтэй уулзан ярилцаж, урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж байна. Баян-Өлгий аймгийн цагдаагийн дарга, хурандаа н.Батболд ингэж ярилаа.
Баян-Өлгийд гэр бүлийн хүчирхийлэл хоёр дахин буурчээ | ||
Үзсэн: 743 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.