Шууд Chart

Гудамжны дуу чимээнд хүний сонсголын эрхтэн эрс мууддаг

2015-06-19 15:20:38

Гудамжны дуу чимээнд хүний сонсголын эрхтэн эрс мууддаг болохыг судалгаагаар тогтоожээ. Ийм төрлийн судалгааг Улаанбаатар хотод анх удаа хийсэн байна. Тэд нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал, дуу чимээ, хот төлөвлөлт гээд тулгамдаж буй олон асуудал дээр судалгаа хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн удирдлагуудад танилцууллаа.

Нийслэлийн  хамгийн их дуу, чимээтэй байдаг 4 замын уулзваруудад авто зам дагасан хашлага хаалт хийвэл  дуу чимээг багасгаж чадна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Нийслэлийн 4 замын уулзваруудын ойролцоо хамгийн их дуу чимээтэй байдаг. Тиймээс гудамжны хэт их дуу чимээг багасгах шаардлагатай юм.

Нийслэл хотын хувьд хүн ам ихтэй, авто замын зохион байгуулалт муу учраас үүнийг дахин төлөвлөж боловсронгуй болгох шаардлагатай гэж ШУТИС-ийн  эрдэмтэд тайлбарлаж байна.

Түүнчлэн нийслэлийн авто замын дагуу дуу чимээ ихтэй байдаг учраас багасгах шаардлагатай гэж ШУТИС-ийн профессор Я.Дүйнхэржав ярилаа.


Гудамжны дуу чимээнд хүний сонсголын эрхтэн эрс мууддаг  
Үзсэн: 951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй