
Баянзүрх дүүрийн 14 дүгээр хороонд барьж байсан барилгаас төмөр унаж, хүн нас барсан ноцтой осол гарлаа. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг мөрдөөгүйн улмаас хүн нас барсан энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Барилгын салбарт энэ мэт удаа дараа осол гарсаар байна.
Хэдхэн хоногийн өмнө мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгаас 3 метрийн урттай төмөр унаж хүн гэмтсэн. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчсөн тухайн компаниудад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. Гарсан хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгийн яриаг хүргэж байна.
Барилгаас төмөр унаж, хүний амь үрэгдлээ | ||
Үзсэн: 813 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.