
Энэ жил үлийн цагаан оготно, царцаа устгалд хоёр тэрбум төгрөг зарцуулна. Энэ мөнгийг Хүнс хөдөө аж ахуйн сайдын багцаас гаргахаар болсон. Түүнчлэн аймаг орон нутгийн удирдлагуудад бэлчээрийн хортон шавьж устгалд зориулж тодорхой хөрөнгө мөнгө гаргах шаардлагыг салбарын яамнаас тавьж байна. Үүний үр дүнд аймгийн удирдлагууд малчидтайгаа хамтран үлийн цагаан оготно, царцаатай тэмцэх ажлаа эрчимтэй хийж байгаа аж. Энэ талаар Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибалаас тодрууллаа.
Үлийн цагаан оготно, царцаа устгалд хоёр тэрбум төгрөг зарцуулна | ||
Үзсэн: 1470 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.