Шууд Chart

Товчхон мэдээ /2015.06.22/

2015-06-22 08:42:21

- Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах, борооны 500 ширхэг пуужин худалдан авах санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад даалгаад байгаа. Учир нь тариалангийн бүс нутгаар огцом халж, халуун салхитай байгаа учраас тарианы ургалтанд сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа юм. Түүнчлэн бэлчээрийн өвс гандаж хатаснаас мал, тариалангийн талбайд бэлчээрлэх тал ч  байна.


- Зуун жилийн өмнөх Хубилай хаанд зориулсан “Хубилайн цэцэрлэгт хүрээлэн” симфони ирэх есдүгээр сард тоглогдоно. Энэ нь түүх соёлын үнэт өвийг, уламжлан авч үлдэх зорилготой юм байна. Мөн тухайн үеийн түүхийг судалж сэргээсэн, түүхэн товхимолууд гаргаж, Эрдэм шинжилгээний хурал хийх ажээ.


- Ирэх оноос газрын бүх харилцааг цахимаар шийдвэрлэнэ. Үүнтэй холбогдуулан ирэх долоодугаар сараас туршилт хийхээр боллоо. Өмнөх жилүүдэд цахимаар газар өмчлүүлэх нь чирэгдэлгүй, хурдан шуурхай байсан учраас газрын бүх харилцааг ингэж цахимаар зохицуулахаар болсон байна. Одоогоор архивт байгаа газартай холбоотой 17 мянган материалыг нэг загварт оруулахаар ажиллаж байгаа юм.


- Манай улстай газарзүйн байрлалаараа ойрхон орших Өмнөд Солонгост 160 гаруй хүн Коронавируст халдвар авснаас 23 нь нас бараад байна. Мөн Тайланд улсад тус халдвар шинээр гарсан мэдээлэл байгаа. Тиймээс халдвар тархсан улс орнууд руу шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг сануулж байна.


- Улиас модноос ногоон өнгийн эм молцгууд томорч задран, унгарил хийсгэж эхлээд байна. Энэ үед харшил хөдлөх, үүнээс шалтгаалсан харшлын төрөл бүрийн эмгэг өвчин ихсэх хандлагатай байдгийг эмч нар анхааруулж байна. Тиймээс орон нутгийн удирдлагууд эм улиасыг тэмдэглэх, молцог ихтэй мөчрийг огтлох, залуужуулах огтлолт хийх зэргээр арга хэмжээ авахыг зөвлөж байна.


- Автотээврийн хэрэгслийн албан татвараа төлж амжаагүй жолооч нар ирэх долоодугаар сарын 1-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөх үүрэгтэй. Тодруулбал, эдгээр иргэдэд хариуцлага тооцох хяналтын үзлэг, шалгалтыг энэ хүртэлх хугацаанд явуулах юм. Тиймээс автотээврийн хэрэгслийн албан татвараа төлж амжаагүй жолооч нар харъяа дүүргийнхээ татварын хэлтэст ажлын цагаар татвараа  торгуульгүй төлөх боломжтой. Хэрэв хөдөлгөөнд оролцвол, арга хэмжээ авахыг замын цагдаагийн газраас анхааруулж байна.


Товчхон мэдээ /2015.06.22/  
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй