Шууд Chart

Мэргэжлийн хяналтынхан радиогоор зөвлөнө

2015-06-22 14:32:44

“Бид хянаж шалгана, торгоно, зогсооно гэхээсээ илүүтэй иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гарч болзошгүй эрсдлээс сэргийлэх, аж ахуйн нэгж, байгууллагын хөгжлийг дэмжин, тэдэнд зөвлөн туслаж, соён гэгээрүүлэх чиглэлийг түлхүү барьж ажиллана” гэдгээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд зарласан.

Энэ дагуу MGL radio FM 102.1-тэй хамтран 14 хоног тутам ”Мэргэжлийн хяналтаас зөвлөж байна” радио нэвтрүүлгийг Монгол Улс болон хилийн чинадад байгаа сонсогчдодоо хүргэхээр боллоо.

Улсын байцаагч нар шууд ярилцлагад оролцон олны анхаарал татсан, шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал, тэдгээртэй холбогдон Мэргэжлийн хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэргээс гадна иргэн таньд хэрэгтэй мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч асуултанд хариулах юм. Энэ сарын 30-ны өдрийн 18.00 цагаас сонсогч таньд хүрэх эхний дугаараар бид Туул голын бохирдлын талаар хөндөх болно.
 


Мэргэжлийн хяналтынхан радиогоор зөвлөнө   
Үзсэн: 1103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй