
Дархан-Уул аймагт 37 настай эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас барсан тухай талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр мэдээллээ. Энэ оны 4 дүгээр сарын 3-нд Дархан сумын 13 дугаар байрны долоон давхрын тагтнаас 37 настай эмэгтэй унаж нас барсан байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаад амиа хорлолт гэж үзжээ. Гэтэл талийгаач гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж байсан. Мөн гадны нөлөөтэй нас барсан гэж талийгаачийн төрсөн эгч н.Цэцэгмаа хэллээ.
37 настай эмэгтэйг гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас барсан гэлээ | ||
Үзсэн: 985 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.