Шууд Chart

Дарь-Эх орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтцийн хөрөнгийг шийдвэрлэжээ

2015-06-23 14:21:04

Дарь-Эх орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтцийн хөрөнгийг шийдвэрлээд байна. Өнөөдөр Төслийн удирдах хорооны ээлжит хурлаар БЗД-ийн хоёрдугаар хороо Дарь-Эх орчимд барих 461 айлын орон сууцны дэд бүтцэд шаардлагатай төсвийг баталсан юм. Нийт 4.5 га газарт есөн блок барилга барихад 7.1 тэрбум төгрөгийг инженерийн шугам сүлжээ, дулаан хангамжинд зарцуулахаар баталлаа.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Зураг төсөл, газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Мөнхбаатар ярилаа. Дарь-Эх орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийг "Магма Од" компани гүйцэтгэнэ. Эхний ээлжинд 108 айлын 10 давхар хоёр орон сууцыг ирэх онд ашиглалтанд оруулах юм байна.


Дарь-Эх орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтцийн хөрөнгийг шийдвэрлэжээ  
Үзсэн: 856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй