Шууд Chart

Гэр хорооллын иргэд хогоо цэвэрлээд цалин авна

2015-06-24 13:20:30

Нийслэлийн зарим гэр хорооллын иргэд хогоо цэвэрлээд цалин авах боломжтой боллоо. Хогны асуудлыг шийдвэрлэхээр нийслэлд  олон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлдэг ч бодит үр дүнд хүрэхгүй байгаа юм. Нийт 152 хороонд хог ачих, цэвэрлэх, цуглуулах зэрэг ажлуудад хүн хүчний нөөц бололцоо хангалтгүй байдаг. Тиймээс иргэд өөрсдөө хогоо цэвэрлэж нийслэлээс цалин авах боломжтой болно. Үүнийг хороодын Засаг дарга нар зохион байгуулах юм. Мөн хороо тус бүрт нийтийн байцаагч томилж, торгох, хяналт тавих зэрэг ажлыг хийх юм. Нийслэл хогны асуудал дээр хатуу зохион байгуулалттай ажиллаж, иргэд, төрийн байгууллага хамтран ажилласнаар энэ асуудлаа маш энгийнээр шийдэх боломж бүрдэж байна гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал хэллээ.  

Олон нийтийн байцаагч нь нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, цэвэрлэгээ, орон сууцны болон гэр хорооллын гудамж, талбайд ил задгай хог хаяхаас урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг арилгуулах зэрэг арга хэмжээг авч ажиллах юм байна.

Гэр хорооллын иргэд хогоо цэвэрлээд цалин авна  
Үзсэн: 742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй