Шууд Chart

Барилгын компаниуд бонд босгох эрхтэй боллоо

2015-06-24 13:33:27

Өнөөдөр Барилга, хот байгуулалтын яам, Монголын хөрөнгийн бирж, Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн төлөөлөл  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр барилгын компаниудад хэд хэдэн боломжийг бий болгож байгаа юм. Тухайлбал, компаниуд олон нийтэд хувьцаагаа санал болгох замаар хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах, компанийн бонд гаргах зэрэг боломжтой болж байна.

Өөрөөр хэлбэл, барилгын компаниуд банкнаас өндөр хүүтэй зээл авахгүйгээр өөрсдөө дотоодын хөрөнгийн зах зээлд бонд гаргаж, санхүүжилт босгох боломжтой болж байгаа юм. 

Барилгын компаниуд бонд босгох эрхтэй боллоо  
Үзсэн: 872 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй