Шууд Chart

Улсын баталгаагүй халууны шил, даралтны аппаратыг эмнэлгүүдэд нийлүүлжээ

2015-06-24 13:40:06

“Тавин ус”, “Фарм мед Ресурс” компаниуд даралтны аппарат, халууны шил зэргийг улсын баталгаажуулалтад хамруулаагүй байна. Ийм баталгаагүй халууны шил, даралтны аппарат, хүчилтөрөгчийн манометрийг эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлснийг мэргэжлийн хяналтын шалгалтаар тогтоожээ. Тиймээс “Тавин ус”, “Фарм мед Ресурс” компаниудад улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж, хуулийн дагуу 400 мянган төгрөгийн торгууль оногдуулжээ. 

Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга ярина.

Улсын баталгаагүй халууны шил, даралтны аппаратыг эмнэлгүүдэд нийлүүлжээ  
Үзсэн: 1601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй